Өнөөдөр баруун, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

365

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орно. [Tweet “Иймд тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.”]

2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. [Tweet “Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно.”] Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс  нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here