Тэд юу хэлэв: Баабар: Үндсэн хуулийн бус аргаар ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна

852

Тэд юу хэлэв буландаа бид олны танил эрхмүүдийн цахим хуудастаа онцолсон олны анхаарал татах нийтлэл, санаануудыг онцолдог билээ. Бид энэ удаад нийтлэл Батбаяр/Баабар/, хууль, доктор О.Мөнхсайхан нарын хэлсэн үгийг онцолж байна. Тэд Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

Нийтлэлч Баабар:

“Үндсэн хуулийн бус аргаар өнөөдөр ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна. Одоо үйлчилж буй Үндсэн хуульд прокурор шүүгч нарыг хэрхэн дэвшүүлэх болон сонгох томилохыг нарийн заасан. Энэ хуулийг баталсан хүмүүс Үндсэн хуулийн эсрэг “Төрийн эргэлт хийсэн” ялтай болно. Түүх эцэст нь өршөөхгүй” гэжээ.

Харин хууль, доктор О.Мөнхсайхан:

“Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг устгах төсөл одоо батлах нь.Саналаа хэлэх боломж олгохгүй нь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/ л шийдсэн бол шүүгчийг түдгэлзүүлж огцруулах нь.Eрөнхийлөгчид таалагдаагүй л бол зайлуулагдана.2014 онд шүүгчийн хараат бус бдалд халдаж байсныг төгөлдөржүүлэх нь.

Бас АТГ, прокурор нь ҮАБЗ-ийн дохиогоор хөдөлнө. ҮАБЗ нь Засгийн газар болон УИХ-д үүрэг өгдөг байсан бол одоо шүүх эрх мэдэлд үүрэг өгөх нь. ҮАБЗ-өөр удирдуулсан улс боллоо. Хууль,ёс зүй зөрчсөн тодорхой асуудлыг ном журмаар нь шийдэхийг огт үгүйсгээгүй. Далимдуулан бүхэл бүтэн ШҮҮХ-ийг устгаж болохгүй!” гэжээ.

Тэдний аль аль нь ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг үгүйсгэж, ҮАБЗ-д хязгааргүй эрх мэдэл очих гэж байгааг ийн онцолжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here