Япон улсаас 230 сая ам.долларын зээл авч төсвийн алдагдлаа нөхнө

1021

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Энэ үеэр Уг зээлийн хэлэлцээрийн талаарх асуудлыг өнөөдөр Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр танилцуулсан. Энэ дагуу өнөөдөр усг зээлийн асуудлыг ЭДийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн юм.

Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулсан юм.

-[Tweet “Төсвийн алдагдлын 4.8 их наяд төгрөгийг нөхөх зориулалтаар Япон улсаас буцалтгүй зээл авахаар болсон.”] Илүү дэлгэрэнгүй асуудлыг Аюулгүй байдлын байнгын хороон дээр яригдаж, чуулганаар орж хэлэлцэгдэнэ. Уул нь энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр түлхүү ярих ёстой гэж үздэг. Гэвч санал дүгнэлтээ Аюулгүй байдлын байнгын хороонд хүргүүлдэг дэгтэй.

Авч байгаа зээлийн хувьд 0.01 хувьтай, урт хугацаатай 10 жилийн дараагаас үндсэн зээлийг эргэн төлж эхэлнэ. Энэ бол Монгол Улсын хувьд боломжийн зээл гэж үзэж байгаа. Нэгэнт төсвийн алдагдлыг баталсан учраас нэг зүйлээр нөхөх шаардлагатай учраас боломжийн зээлээр нөхөж байна гэж харж байгаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here