Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэгигийн товч намтар

443

1955 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. Эрх баригч Либерал ардчилсан намын “Такэшита” фракцийн гишүүн.

Боловсрол:

  • 1978 онд-Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг төгссөн
  • 1983 онд-АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан

Ажилласан байдал:

  • 1978-1980 онд-“Марубэни” компанид ажилтан
  • 1983 онд-“Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч
  • 1983-1991онд-“McKinsey & Company”-д зөвлөх
  • 1993 онд-Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
  • 1999-2002 онд-Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд
  • 2002-2003 онд-Гадаад хэргийн дэд сайд
  • 2003-2005 онд-Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
  • 2005 оноос-Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2007-2008 онд-ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
  • 2008-2009 онд-Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд
  • 2009-2010 онд-ЛАН-ын ЕНБД-ын орлогч
  • 2010-2011 онд-ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга
  • 2011-2012 онд-ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2012-2014 онд-Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд
  • 2014-2016 онд-ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга
  • 2016-2017 онд-ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2017-2019 онд-Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд

2019 оны 9 дүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here