Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Прокурорын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Ингээд хуулийн төслүүдийг дэмжсэнгүй. Учир нь Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нараас хуулийн төслүүд дээр зарчмын зөрүүтэй санал санал гаргасан бөгөөд тэднйи саналыг байнгын хороогоор дэмжсэн юм.
Гэвч гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороо руу буцаалаа.
Харин яг одоо УИХ-ын гишүүд С.Зориг агсны хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхээр А танхим руу орлоо. Үүний дараа Хуульзүйн байнгын хороо дахин хуралдаж, үргэлжлүүлээд УИХ-ын чуулган хуралдаж дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо.