Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км төмөр зам тавигдана. 1 дүгээр зэрэглэлийн гэдгээрээ онцлогтой. [Tweet “16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм.”]Одоогоор төсөлд 1801 инженер, техникийн ажилтан болон ажилчид,770 гаруй машин механизм ажиллаж байна.
Тухайлбал,
– Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна.
– Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
– Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.
– [Tweet “2000 орчим ажлын байр шинээр бий болно.”]
-Одоогийн байдлаар БНХАУ руу экспортлох нүүрсний автозамаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч 8 ам.доллар болох юм.
Мөн Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам. долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх юм.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба