Монголчууудын 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг

224
Манай улсад 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын 29.2% нь өдөрт 3000-10000, 24.6% нь 3000-аас доош, дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна.
[Tweet “Дэлхийд хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөр жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг.”] Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний (ХБӨ) гол шалтгаан болдог. Техник технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна.
Мөн Дэлхийд гурван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хөдөлгөөний хомсдлыг 10%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Иймд дэлхий даяар идэвхитэй алхалтын 10 хоногийг зарлаад байна. Та бүхэн энэ хугацаанд идэвхитэй алхаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлээрэй.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here