E-Mongolia апп нээгдээд сар хүрээгүй 41 мянган иргэн үйлчлүүлжээ

404

Улсын бүртгэлийн ерөнхий  газрын дарга Д.Дэлгэрсайхан Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д тус газрын 26 үйлчилгээ талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал,

·        Төрсний бүртгэлийн лавлагаа
·        Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
·        Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
·        Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
·        Регистрийн дугаарын тухай лавлагаа
·        Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
·        Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
·        Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
·        Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
·        Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
·        Иргэний үнэмлэхийн лавлагаа
·        Оршин суугаа хаягийн лавлагаа
·        Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа
·        Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
·        Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
·        Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
·        Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
·        Хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа
·        Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
·        Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
·        Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
·        Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
·        Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
·        Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /насанд хүрээгүй хүний/
·        Үндэсний энгийн гадаад паспорт захиалах
·        Иргэний үнэмлэх дахин авах
Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейнийг 50 мянга гаруй иргэн гар утсандаа татаж суулгасан бөгөөд 41 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Үүнээс 252 иргэн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэхээ E-Mongolia веб порталаар захиалж гар дээрээ аваад байгаа ажээ.

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г веб портал болон гар утаснаас ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг оператор компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажилд Кевико компани мөн адил нэгдэж буйгаа өнөөдөр илэрхийллээ.

Кевико компанийн зүгээс нийт хэрэглэгчдийн сүлжээнд байнгын үнэгүй нэврэх боломжоор хангах; нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр байрлах E-Mongolia-г сурталчилах цэгүүд дээрээс хэрэглэгчид үйлчилгээ авах зэрэг чиглэлүүдээр  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллахаар болжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here