Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2129 дуудлага ирснээс 992 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1137 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 87, хүүхдийн өвчлөл 129, осол гэмтэлтэй холбоотой 238 дуудлага зонхилсон байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.21-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2423 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1488 нь цаг захиалж, 285 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай тусламжийн тасгаар нийт 898 хүн үйлчлүүлсний 324 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 24 нярай мэндэлжээ.
Амбулаториор нийт 5238 хүн үйлчлүүлсний 1705 нь хөдөө, орон нутгаас байв. Нийт 212 мэс засал хийгдэж, яаралтай 77, төлөвлөгөөт 135 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3345 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 200 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.