“Бид мартахгүй” клубээс иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

253

Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клубээс “Олон нийтэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын талаар гаргасан үндэсний хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээллийг өгөх, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлон байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.

Сургалтад:

– Батлан хамгаалах яам

– Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

– Нийслэлийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

– Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

– ОУУБИС-ийн Гэр бүл судлал тэнхимийн төлөөлөл оролцжээ.

Сургалтаар дараах сэдвүүдээр багш нарын лекцийг сонсож, хэлэцүүлэг өрнүүлсэн байна.

1. “Эх оронч үзэл, үндэсний бахархал” (БХЯ)

2. “Хүүхдийн эрхийн хамгаалал” (ХГБХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг)

3. “Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд олон нийтийг оролцуулах арга зүй”/ЦЕГ-ын ГБХТХ-ийн дарга,цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан

4.Хөдөлмөр эрхлэлтийн талаарх төсөл,хөтөлбөрүүдийн танилцуулга (Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ганзориг)

5. Халамжийн үйлчилгээний бодлогын хэрэгжилт (Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Алтантуяа)

6.“Монгол гэр бүлийн харилцааны үнэт зүйл” (ОУУБИС-ийн Гэр бүл судлал тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлалын доктор Оюун-Эрдэнэ)

7. “Хувь хүний сэтгэл зүйн төрх араншин,зан төлөвийн онцлог амьдрах үйл ажиллагаанд нөлөөлөх нь” (ОУУБИС-ийн Гэр бүл судлал тэнхимийн эрхлэгч, гэр бүл судлалын доктор Оюун-Эрдэнэ)

Сургалтад оролцогчид цаашид Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын талаар гаргасан үндэсний хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох, байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хамтран ажиллаж байхаар тогтжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here