МАН УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжлээ

592

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад томилох асуудлыг МАН-ын удирдах зөвлөл болон нийслэлийн МАН-ын хорооноос 100 хувь дэмжлээ. Хэдийгээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрөө хотын дарга болох хүсэлт гаргаагүй ч намаас гаргасан улстөрийн шийдвэрийг дагах ёстой гэж үзжээ.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:

  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд энэ шийдвэрийг гаргахад амар бус байгаа нь ойлгомжтой. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотын сая 400 мянган оршин суугч, сая 100 мянган сонгогчийн эрх ашгийн асуудал, МАН-д итгэж итгэл хүлээлгэсэн итгэлийг өндөр хариуцлагатайгаар үүрэх ёстой. Үүний төлөө эрх мэдэл нь нэг гарт төвлөрч, нам нь дотоод зохион байгуулалттай байж гэмээнэ бид амласан мөрийн хөтөлбрөө биелүүлнэ гэсэн улс төрийн шийдвэр юм.

МАН улс төрийн шийдвэр гаргаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг засаг дарга болгохоор тулгасан гэсэн үг үү?

-Бид цаг алдаж, албан тушаал ярьж хугацаа алдахгүйгээ мэдэгдсэн. Энэ зарчмынхаа үндсэн дээр асуудлыг хурдтай шийдэхийг зорьж байна. Мэдээж гурван ч удаа УИХ-ын гишүүнээр томилогдон ажилласан, улс төрийн дадлага туршлага хуримтлуулсных нь хувьд бид тал талаас нь ярилцаж байж энэ шийдвэрийг гаргасан.

Улс төрийн намын гишүүн бол намын бодлогоо дагаж явах үүрэгтэй. Ялангуяа тухайн шатанд намыг удирдаж байгаа хүний хувьд улстөрийн шийдвэрээ нэг номерт дагах ёстой. Энэ зарчмынхаа дагуу явж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here