Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилжээ.
Ингэхдээ, Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзжээ.
[Tweet “УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хүнд өвчтэй ажээ.”]
Ингээд, Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Өмнө нь анхан шатны шүүхээс түүнд, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.