[Tweet “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар орлогчоороо Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохоор болжээ.”]
Тэдний нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлжээ.
Үүний дагуу МАН-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2020.10.26/ хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ.
Ж.Сандагсүрэн СХД-ийн засаг даргаар ажиллаж байсан бол Н.Баярчимэг нь засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.