2020 он гарсаар 10 хүн угаарын хийнд хордож нас баржээ

1270

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, тайланг сонсчээ.

Өнөө жил Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилго тавин ажиллаж буй. Мөн агаарын бохирдол өндөртэй бусад аймгуудад сайжруусан шахмал түлшний үйлдвэр байгуулж, утааг бууруулах зорилт тавиад байгаа юм.

Гэвч сүүлийн 10 жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 72, орон нутагт 64, харин 2020 онд Улсын хэмжээнд 10 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт ес, орон нуагт нэг хэрэг байгаа ажээ. 

Харин Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймгуудад агаарын бохирдол өндөр байна. Тиймээс дээрх аймгуудад хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг дөрвөн жилийн турш шат дараатай байгуулна, эхний үйлдвэр 2021 оны сүүл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа байгаа юм.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here