Хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчтой танилц

561
[Tweet “Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ.”]Хотын даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилсон байна.

Эдгээр орлогчдыг өнөөдөр 16.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, томилох юм байна.

  1. Ж.Сандагсүрэнг Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч,
  2. Н.Баярчимэгийг Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор,
  3. Б.Одсүрэн, Зам тээврийн асуудал хариуцсан орлогч,
  4. З.Төмөртөмөөг Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч,
  5. Д.Ихбаярыг Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор тус тус томилжээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

Жигжидсүрэнгийн САНДАГСҮРЭН

БОЛОВСРОЛ:

  • 1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль
  • 1997-2001 онд ХҮДС-ийг Математикийн загварчлал-Эдийн засагч мэргэжил
  • 2003-2005 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын магистр

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр

АЖИЛ ЭРХЛЭЛТ:

  • 2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга
  • 2005-2013 онд “Очир-Ундраа” группийн газрын захирал
  • 2012-2016 онд ДИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч
  • 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх
  • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • 2020-оноос НИТХ-ын төлөөлөгч

СОНГУУЛЬТ АЖИЛ: Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга

Нанзадын БАЯРЧИМЭГ

БОЛОВСРОЛ:

  • 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2008-2010 онд Пэсифис Стэйтс Их Сургууль, Калифорни муж, АНУ
  • 2018-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • Хуульч, Хууль зүйн магистр
  • Олон улсын бизнесийн удирдлагын магистр

АЖИЛ ЭРХЛЭЛТ:

  • 2002 – 2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер
  • 2003 – 2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал
  • 2016 – 2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга
  • 2017 – 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга
  • 2018 – 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2012 онд ОУ-ын Ротари байгууллагын гишүүн, Номт Ротари клубын үүсгэн байгуулагч, 2014-2015 оны клубын Ерөнхийлөгч
  • 2015 онд Монголын Хуулчдын холбооны гишүүн, хуульч
  • 2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

Зундуйн ТӨМӨРТӨӨМӨӨ

БОЛОВСРОЛ:

  • 2005 онд Баянхонгор аймгийн 10-н жилийн дунд сургууль
  • 2009 онд СУИС-г Соёлын удирдлагын менежмент мэргэжлээр Бакалавр
  • 2014 онд Сан Их сургуулийг Бизнесийн удирдлагын Магистр
  • 2019- оноос МУИС-г хууль зүйн сургуульд суралцаж байна.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2006-2009 онд Их монгол FM-ийн гүйцэтгэх захирал
  • МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • 2014-2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын Зөвлөх
  • 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2017-2019 онд ЗГХЭГ-ын даргын зөвлөх
  • 2019- оноос одоог хүртэл УИХ-н даргын зөвлөх

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2010-2014 онд НАМОХ-дэд Ерөнхийлөгч
  • 2014-2015 онд НАМЗХ-Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2019-оноос НАМЗХ дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос “Нэг монгол” ТББ бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн
  • НИТХ-ын төлөөлөгч

ДАШНЯМЫН ИХБАЯР

БОЛОВСРОЛ:

  • Мэргэжил. Эрх зүйч, Монгол Япон хэл орон судлаач, хэл шинжлэлийн магистр
  • Одоогийн эрхэлж буй ажил. Нийслэлийн МАН-н хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
  • 2013-2014 БГД-н гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2014-2016 БГД-н ЖДҮ дэмжих төвийн дарга
  • 2016-2018 СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1994-2001 эрдмийн өргөө
  • 2002 73-р дунд сургууль
  • 2002-2006 МУИС Монгол-Япон хэл орон судлаач
  • 2011-2013 Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хэл шинжлэлийн магистр
  • 2012-2015 ИЗОУИС эрх зүйч
  • 2017с Санхүү эдийн засгийн сургууль одоог хүртэл
  • 2017 батлан хамгаалахын их сургууль цэргийн сургууль Бэлтгэл офицер

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • Нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүн
  • НАМЗХ-н бага хурлын гишүүн, УЗ-н гишүүн нийслэл бүс хариуцсан нарийн бичгийн дарга
  • БГД-н НАМЗХ-н тэргүүн
  • НИТХ-ын төлөөлөгч

Бадарчийн ОДСҮРЭН

БОЛОВСРОЛ:

  • 1982-1992 Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1992-1997 Техникийн Их сургуулийн харъяа Компьютер Техник Менежементийн сургууль
  • 2004-2006 Удирдлагын академи
  • 2011-2016 Москвагийн Их Сургууль – МГИИТ

АЖИЛ ЭРХЛЭЛТ:

  • 1995-1998 Монгол карт системс ХХК – Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 1998-1999 Эн Эс Жи ХХК Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал “Миний байшин” Санаачлагч
  • 2009 – Метро девелопмент Групп Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2016 – Монголын Хөл бөмбөгийн холбооны сахилгын хорооны гишүүн
  • 2017 – Улаанбаатар хотын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2020 – онд Монгол Ардын намаас нэр дэвшиж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

Борхүүгийн СҮХБААТАР

БОЛОВСРОЛ:

  • 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль
  • 2008 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
  • 2012-2014 онд Удирдлагын академийн төрийн удирдлага

ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • Дээд, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2009 онд “Суман гүн трэйд” захирал
  • 2009-2012 онд Улаанбаатар бизнес хөгжлийн төв НӨҮГ-ын дэд захирал
  • 2012-2014 онд ТВ10 телевизийн захирал
  • 2014 онд Эрүүл хүнс ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд БЗД-ийн 24-р хорооны Иргэдийн нийтийн хурлын захирал
  • 2008-2012 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгч
  • 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны дарга
  • 2019 оноос Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ:

  • 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
  • 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч
  • 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн
  • 2009-2014 онд Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай залуучуудын холбооны тэргүүлэгч.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here