НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-нд боллоо. [Tweet “Монгол улсыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэллээ.”] Тэрээр үгийнхээ эхэнд хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын Дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Дашрамд дурдахад 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д элссэний 59 жилийн ой тохиож байгаа бөгөөд НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэгийг нь авах өргөн боломжийг нээж өгсөн билээ.

















