Эх оронч худалдан авалт арга хэмжээ 04-р сарын 02-03-ны өдрүүдэд болно

476

Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

Эдгээр бараа, бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож, худалдан авах бодлогыг баримтлахаар тогтсон юм.

Тэгвэл 4 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл – 2019” үзэсгэлэн “Мишээл экспо” үзэсгэлэнгийн  танхимд зохион байгуулах гэж байна. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнг 2017 оноос зохион байгуулж эхэлсэн.

Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here