“Аспайр майнинг”-ийн гүйцэтгэх захирал асан З.Ган-Очир Оюутолгойн ТУЗ-д очжээ

921

Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй өнгөрсөн сард зарласан. Сарын гаруйн хугацаанд сонгон шалгаруулалтад 47 хүн нэрээ ирүүлснээс хоёр хүнийг шинээр сонгон шалгаруулж, Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулжээ. Харин одоогийн ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

[Tweet “Оюутолгой компанийн ТУЗ-д шинээр сонгогдсон эхний хүн бол “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир.”] Асвтарлийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг” компанийн 40 гаруй хувийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг бөгөөд З.Ган-Очирын хувьд тус компанийн хамаарал бүхий хэд хэдэн охин компанийн захирал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг юм.

[Tweet “Харин нөгөө нь АНУ-ын JP Morgan компанид ажиллаж буй Э.Баясгалан гэх эмэгтэй аж.”]Э.Баясгалангийн хувьд АНУ-д амьдарч байгаа байгаа одоо монголдоо ирж ажиллах гэнэ.

Энэ удаад ТУЗ-ийг бүтэн цагаар ажиллуулах ажээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here