Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
[Tweet “Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.”]
2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
[Tweet “Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.”]Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

















