Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

314

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

[Tweet “Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.”]

2020 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.[Tweet “Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.”] Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here