Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор дараагийн ерөнхий прокурор болон орлогч нарын нэрийг Авлигтай тэмцэх газар/АТГ/ руу явуулжээ.
Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилох нь тодорхой боллоо.
Б.Жаргалсайхан нь Өвөрхангай аймаг болон Тээврийн прокурорын газарт ерөнхий прокурор,орлогч прокурор, УПЕГ-т ерөнхий прокурорын туслах, хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Харин Ш.Эрдэнэбилэг нь Сүхбаатар, Дорнод, Булган, Дорноговь аймгуудад ерөнхий прокурор, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокуророор тус тус ажиллаж байжээ.