Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардууллаа.
Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ажилласан Зэвсэгт хүчний … дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн нисэгч, алба хаагчид юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай ”гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.




















