Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монголын бүтээмжийн төв хамтран “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр олон улсын дээд хэмжээний цахим (online) хэлэлцүүлгийг (APO TOP-TALK) 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Азийн бүтээмжийн байгууллагыг төлөөлж Пакистаны Үндэсний бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Мухаммед Аламгир Чаудри нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрөл сааруулалт; Монгол Улсын туршлага болон төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөө” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын зүгээс сонирхсон асуултуудад хариулт өглөө.

















