Өрхийн эмнэлэгт ирж байгаа ханиад томууны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар оношилж холбогдох тусламжийг үзүүлэх нь, тухайн түвшиндөө томуу тархахаас сэргийлж болно гэж үзэж байна.
Тиймээс энэ жил томуу, томуу төст өвчинтэй тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа бодлогын онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах байдлаар дүүрэг, ЭХЭМҮТ-ийн орны ачааллыг бууруулахад чиглэжээ.
Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн түргэвчилсэн оношлуур гарааны эмчлгээний хэрэгсэл, эм олгохтой холбоотой сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Улаанбаатар хотын 140 гаруй өрхийн эрүүл мэндийн төвийн 190 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаж байна.

















