АНУ-ын 46 даxь Ерөнхийлөгч 78 настай Жо Байден

775
[Tweet “АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 284:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.”] Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийнх нь саналыг авах ёстой юм. Жо Байдены хувьд 20 коллегийн саналтай Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрджээ. Түүний хувьд ийнхүү 78 насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Жо Байден бол улс төр, гадаад харилцааны чиглэлээр голчлон дагнаж ажилласан улс төрч. Дэд ерөнхийлөгч байхдаа 2011 онд Монголд айлчилж байсан. Ардчилсан үзэл баримтлалтай нэгэн юм. 
[Tweet “Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 саналтайгаар энэ удаагийн сонгуулийг өндөрлөж байна.”]

АНУ анхны өнгөт арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй боллоо

Жо Байден өөрийн Дэд ерөнхийлөгчид сенатор, нэрт хуульч Камала Харрисын нэрийг дэвшүүлсэн. Калифорни мужийн сенатор 55 настай Харрис нь Америкийн түүхэнд дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшсэн анхны ази – африк гаралтай эмэгтэй болж байна. Түүний ээж нь Энэтхэг, аав нь Ямайк гаралтай ажээ.

Жо Байден гэж хэн бэ?

Жо Байден 1942 оны 11 сарын 20нд Фенсилваниа мужын Скрантон хотод эгч, хоёр ахтай католиг гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа тийм онц сурдаггүй байсан ч байгалиас заяасан удирдах чадвартай, мөн спортонд сайн, сагс, хөл бөмбөгөөр хичээллэдэг байв.
Байден хүүхэд насандаа ээрүү гацаж ярьдаг байсан бөгөөд толины өмнө шүлэг давтаж, унших дасгал хийснээр ярианы хөгжлөө сайжруулсан гэдэг.
Байден 1966 онд Хэйлиа Хантертэй гэрлэж гурван хүүхдийн эцэг болсон. 1972 онд эхнэр, нэг настай охин нь автомашины ослоор өнгөрсөн гэдэг. 1975 онд түүний хоёр дахь эхнэр болох Жилл Жэкобстэй танилцаж 1977 онд гэрлэж дундаасаа нэг охинтой болжээ.
Түүний том хүү болох Бэай Байден цэргийн шүүхийн офицер байж байгаад Иракт дайнд оролцож ирээд 2015 онд тархины хорт хавдраар нас баржээ.
[Tweet “Жо Байден 1968 онд хуульч мэргэжлээр төгсөөд анхныхаа ажлын гарааг шүүхийн нарийн бичгээр эхэлсэн байна.”] Тэр жилдээ мөн дүүргийн олон нийтийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 1969-1972 он хүртэл дүүргийн төлөөгчөөр сонгогдож мөн 1972 онд Ардчилсан намаас сенатараар Деливар хотод тус тус сонгогджээ.
[Tweet “1988 анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж үүнээс хойш 2008 он, 2020 онд тус тус нэр дэвшээд байна.”]
2008 онд Барак Обаматай ерөнхийлөгчийн сонгуулд өрсөлдөж ялагдан Обамагийн хүсэлтээр дэд ерөнхийлөгчөөр найман жил ажилласан юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here