“БНХАУ-ын иргэд автобус, автобусаар орж ирж байна” гэх мэдээлэл үе үе гардаг. Уг асуудал дээр Шадар сайд Я.Содбаатар тайлбар өгсөн юм.
Тэрээр,
Монгол Улс ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай, түүнийг хянадаг байгууллагатай. Өнөөдөр Монгол Улсад гаднаас ажиллах хүч оруулж ирэх асуудал төрийн бүрэн хяналтад байгаа. [Tweet “Ямар нэгэн хяналтгүйгээр, хэн нэгнийг тэр тусмаа шөнийн цагаар оруулаагүй.”]
Мөн энэ жил маш бага хэмжээгээр буюу зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа. Ийм шаардлага нь ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт байна. Долдугаар сар хүртэл ажиллах хүчийг оруулж ирэхийг хориглосонтой холбоотой бүтээн байгуулалтын маш олон ажил зогссон. Олон ААН-ийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Олон улсын зээл тусламжаар хийгдэж байгаа ажлууд тендер зарлагддаг. Түүнд БНХАУ болон гадны компаниуд шалгардаг. Тэр ААН-үүд удирдах албан тушаалтнуудаа оруулж ирж байж ажил нь эхэлдэг.
Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Халдвартын эмнэлгийн өргөтгөлийг хийхэд гадны ажиллах хүчин оруулж ирж, технологийн нарын ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Монголчууд зарим ажлыг үнэхээр хийж чадахгүй байна. Үнэнээ хэлье.
Гадны ажиллах хүчийг маш хатуу хяналт доор, цөөн тоогоор, хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, хууль хүчний байгууллагын хяналт доор ажиллуулж байгаа.
[Tweet “Засгийн газар өчигдөр он дуустал БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон.”] Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр, өмнө нь орж ирсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэм сахиулаагүй мэтээр улс төржсөн агуулгаар мэдээлэл хийж байна.Иргэдийг төөрөгдүүлж, улстөрийн зорилгоор хандаж буй уг асуудалд хуулийн байгууллагаас арга хэмжээ авна. Энэ асуудалтай холбоотой худал мэдээллийг зохион байгуулалттайгаар цөөн тооны хүмүүс олон нийтийн сүлжээнд дэвэргэж байна. Хариуцлагатайгаар хэлэе. Энд хууль зөрчигдсөн, хараа хяналтаас гарсан зүйл байхгүй, гэсэн юм.