Ц.Пүрэвхүү: Шадар сайд Я.Содбаатар, Хотын менежер Т.Гантөмөр нарын зөвшөөрлөөр хотод түүхий нүүрс түлж байна

485

“Шадар сайд Я.Содбаатар, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарын зөвшөөрлөөр хот дотор огт боловсруулаагүй хагас коксын хаягдлыг үйлдвэрүүдэд түлүүлж байна” хэмээн Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Улмаар тэрээр, [Tweet “уг асуудлыг нь цагдаад мэдэгдээд шалгуулсан боловч тус үйлдвэрүүд нь шадар сайдын зөвшөөрлтэй гэдгээр цагдааг үл тоон, түүхий нүүрсний хаягдлаа түлсээр байгаа”]гэжээ.

Уг нь Засгийн газрын тогтоолоор Дулааны цахилгаан станциудаас бусад иргэн, ААН, байгууллага түүхий нүүрс түлэхийг хориглож, түүхйи нүүрс хотруу оруулах гэсэн болгоныг торгож, нүүрсийг хурааж буй.

Гэвч ийнхүү махны үйлдвэрүүд түүхий нүүрс түлж,агаар бохирдуулж байж болзошгүй байгаа юм. Улаанбаатарх хотид ийм 80 гаруй махны үйлдвэр байдаг ажээ.

Миддлинг буюу хагас коксжуулсан нүүрсэн дэхь хүхрийн агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс ойролцоогоор хоёр дахин, Багануурын нүүрснээс ойролцоогоор дөрөв дахин их байдаг байна. 

 

 Хагас коксжуулсан нүүрс түлж буй махны үйлдвэр:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here