Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
[Tweet “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.”]
2020 оны 11 дүгээр сарын 11ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Х[Tweet “энтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.”]Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

















