Улсын онцгой комисс шөнө хуралдаж дараах хэд хэдэн шийдвэрийг гаргажээ.
[Tweet “Учир нь 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэртээ гарсан жолооч болон гэр бүлээс нь коронавирус илэрсэн байна.”]Юун түрүүнд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш бүх шатны боловсрлын байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.
[Tweet “Хотоос гарах хөдөлгөөнийг мөн гурав хоног хаах,”]Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох,
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагийн хооронд явахаар болгожээ.
Улмаар нийт иргэдэд хандан онцын шаардлагаггүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугарат хандахыг уриалжээ.