Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоолоо

1131

Улсын онцгой комисс болох Засгийн газар, өчигдөр орой дахин хуралдаж 23:00 цагийн орчимд шийдвэрээ танилцуулсан билээ. Ингээд [Tweet “өнөөдөр/2020.11.12/-өөс эхлэн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хатуу хөл хорио тогтоолоо.”]

Шадар сайд Я.Содбаатар: ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, манай улсын эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын дунд бүх нийтийн бэлэн байдлын 2-р зэрэг тогтоож, хатуу хөл хорионы зарчим руу оруулж байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоолоо.Дэлхий нийтэд мөрдөж буй хатуу хөл хорионы зарчим юм. Энэ арга хэмжээг манай улс анх удаа авч байна.

[Tweet “0-12 насны хүүхдээ харж буй эхчүүд, ганц бие эцэгт цалинтай чөлөө олгоно.”]

Хэвийн ажиллах байгууллагууд:

Хүнсний дэлгүүр, зах, ШТС, хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хот хоорондын хүнсний тээврийн үйлчилгээ, буяны үйл ажиллагаа хэвийн явна. Бусад бүх байгууллага ажиллахгүй. Хувийн байгууллагуудыг ажилчдаа гэрээсээ ажиллах боломж олгоно уу хэмээн хүсч байна.

Ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг мөн хүсч байна. Хөдөлгөөнийг эрс хязгаарлах зөвлөмжийг дагана уу.

[Tweet “Бүх тусгай үүргийн нислэгүүдийн цуцаллаа”]

Тусгай үүргийн нислэгийн хувьд  11-р сарын 13-ны өдрийн БНСУ-ын нислэгээр Монголоос зорчигч авч явна. Сөүлээс УБ руу хүн тээвэрлэхгүй, эм эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэнэ. Цаашид төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгүүдийг түр түдгэлзүүллээ.

Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар ажиллуулна. Зайлшгүй тохиолдолд иргэдийг банк руу очихыг зөвшөөрнө. Хатуу хөл хорионы 5 хоногийн 2 өдөр нь ажлын, 3 өдөр нь амралтын өдөр таарч байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. 

Одоогийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тоо 374-т хүрсэн. Үүний зургаа нь зөвхөн өнөөдөр батлагдсан билээ. Тусгаарлалтаас гараад дөрөв хоносны дараа вирусийн халдвар авсан нь батлагдсан тээврийн жолоочийн ар гэрийн 3 хүн халдвар авсан болох нь батлагдсанаар олон нийтийн дунд халдвар тархсан байх өндөр магадлал үүссэн.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Халдвар авсан тээврийн жолоочтой ойрын хавьтлын 73 хүнийг тодорхойлж чадсан. Дам хавьтлын 2000 гаруй хүн байх магадлалтай. Тэднээс халдвар илрэхгүй гэх баталгаа алга. МУБИС-ийн оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан. ДЭМБ-ын судалгаагаар халдварын нууц үеийн хугацаа 14 хоног гэж байгаа. Сүүлийн үед 24-25 хоног болж өсч байна гэсэн мэдээлэл ч ирж байна. Коронавирус шинэ үеийн вирус учраас бүрэн судлагдаагүй байна. Судалгаа шинжилгээний дүнд цаашдын арга хэмжээгээ төлөвлөнө. Тусгаарлалтын 21 хоногийг сунгах, гэрийн 14 хоногийн тусгаарлалтыг эргэн сэргээх талын шийдвэр одоохондоо гараагүй байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here