Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/1242 тоот захирамж гаргасан юм. Уг захирамжид дараах 13 байгууллага бэлэн байдлын зэргийн үед ажиллаж болно. Түүнээс бусад бүх байгууллага, иргэн ажиллахгүй, гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоогоод байна.
Гэхдээ ажиллах байгууллагуудын ажилтан, алба хаагчид харьяа дүүрэгтээ болон харьяа газрууддаа хүсэлт өгч, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр албаны болон хувийн унаагаараа зорчих боломжтой болох юм.
Тухайлбал, эмнэлэг, эмийн сангийн чиглэлээр ажилладаг байгууллагууд л гэхэд Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрлөө гаргуулж авах ажээ.
Ажиллахаар зөвшөөрөгдсөн 13 байгууллага зөвшөөрлөө хаанаас авах вэ:
Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид тусгай зөвшөөрлөөс гадна ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах шаардлагатай юм. Харин жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй юм.