Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Өнөөдрийн байдлаар хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 428 болжээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 50 хүн, хоёр дахь хавьтлын 1125 хүний шинжилгээний дүнд хоёр хүн халдвартай болох нь батлагджээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн жолоочийн ойрын хавьтлын 50 хүнээс дахин хоёр хүнээс илэрч, одоогоор тухайн жолоочтой харилцсан нийт есөн хүн халдвартай болох нь тогтоогдоод байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 428 халдвартай хүнээс 328 эдэгсэн. 16 нь ажиглалтад байгаа бол гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан таван хүн байна.
[Tweet “Халдвартын клиникт 95 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 73 байгаа аж.”]Видеог эндээс: https://fb.watch/1MtnqnFZ7-/