Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны төрсөн өдөр

1514
[Tweet “Өнөөдөр Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны төрсөн өдөр.”]Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх зарлигийг 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх гаргасан байдаг. Түүнээс хойш Монгол бахархлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна.

Эл өдөр “Чинис хаан” одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд гардуулдаг уламжлалтай юм.

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. Гэвч өнөө жил улс орнод зарласан хөл хорионоос үүдэн Монгол бахархлын өдөрт зориулсан аливаа ёслол хүндэтгэл, үндэсний бөхийн барилдаан, соёл урлагийн арга хэмжээнүүд зохиогдохгүй юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here