Зам тэвэрийн ослын улмаас нэг хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

336

Бямба, Ням гарагуудад Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 84 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 63 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

[Tweet “Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ноцтой ослын улмаас  орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.”]
Мөн алба хаагчид гудамж замд хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Хөвсгөл аймаг Цагаан-Уул сум 2-р баг Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80  маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Ц-н амь нас хохирсон байна.

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here