Коронавирус дотоодод алдагдсантай холбоотойгоор нүүрсний экспортод эрсдэл үүсээд байгаа. Тэгвэл Гадаад харилцааны яам нүүрсний тээврийг зогсоочихгүйн тулд байнга хэлэлцээ хийж, яриа өрнүүлж БНХАУ-ын талд тогтмол хандан ажиллаж байгаа аж.
Тодотгоход, манай улс энэ оны эхний арван сард БНХАУ-тай 6.1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.1 хувийг эзэлж байна.
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 38 хувийг чулуун нүүрс, 30.5 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 45.5 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 58.1 хувийг алт эзэлж буй юм.