Нэг өдрийн дотор халдварын тоо 38-аар нэмэгдлээ

228

Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан 11-р сарын 18-гы хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдвар авсан хүний тоо шинээр 38-аар нэмэгдэж Монгол Улсад батлагдсан тохиолдол 473 боллоо. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-2020 оны 11-р сарын 18-ны 11.00-17.00 цагийн хооронд 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. Үүний дотор ХӨСҮТ-д 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн ажилтан нэг хүн халдвар авсан. Дархан-Уул аймгийн нэгдсэн лабораторид 348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс, Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Сэлэнгэд батлагдсан 13 тохиолдол бол халдвар авсан иргэдийн  ойрын хавьтлууд байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 473. Дотоодын халдвар:

  • Сэлэнгэд-23
  • Дарханд-8
  • Говьсүмбэрт-1
  • Улаанбаатарт- 15 тохиолдол бүртгэгдлээ.

Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэрээс гадна Эрдэнэт хотод мөн хөл хорио тогтоогоод байна.Түүнчлэн БЗД-т халдвар гарснаасүүдэн тус дүүргийн 4,9,26-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here