УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Хүнсний хангамж, нөөц хангалттай байна. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан юм.
–Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна.