ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг /2020.11.19/-ны 17.00 цагийн байдлаар танилцууллаа. Өглөө 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 13 хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 518 болжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
–Улаанбаатарын голомт нэмэгдээгүй.
-[Tweet “Сэлэнгийн голомтын нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Нийт тохиолдлын тоо 41 боллоо.”]
-Дархан-Уул аймгийн голомт нэмэгдээгүй, 11 хэвээрээ байна.
-Орхон аймгийн голомт 13 хэвээрээ байна.
-Дорноговийн голомт нэг хэвээрээ байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна. Улаанбаатарын голомтын тухайд УБТЗ-ын харьяа 4, өмнө нь бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ 18 болсон.
[Tweet “Дотоодын халдвар нийт 85 бүртгэгдэж байна болжээ.”]Коронавирусийн халдварын голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна хэмээгээд нэг зарын чанартай мэдээлэл хүргэв.