Манай улс дахь коронавирусийн халдвар 578 боллоо

291

Энэ сарын 20-ны 17:00 цагаас хойш коронавирусийн нийт 21 тохиолдол шинээр батлагдлаа.

Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4, Тусгаарлалт хяналтад нэг коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ.


Нийт дүнгээр авч үзвэл:

  • Улаанбаатар хотод: 38
  • Сэлэнгэ аймагт: 58
  • Дорноговь аймагт: 12
  • Орхон аймагт: 16
  • Говьсүмбэр аймагт: 1
  • Дархан-Уул аймагт: 16 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. [Tweet “Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 578 болов.”].
Клиникийн шинж тэмдгийн үед хамгийн эхэнд илэрч байгаа шинж тэмдэг бол амт үнэр мэдрэхгүй, бие арзайх, ядрах, сулдах, өндөр халуурах, булчингаар өвдөх, гишгэж явахад хэцүү болох, толгой өвдөх.

Ийм шинж тэмдэг илэрч байгаа иргэд 119 дугаарт хандах хэрэгтэй.

Сэтгүүлч нарын асуулт:

-Манай улсын хувьд 300 гаруй иргэний эдгээсэн. Ямар эмчилгээ хийсэн бэ. Архаг хууч өвчтэй хүмүүс байгаа. Эдгэрэх хугацаа хэр байна вэ?

-Зөөвөрлөгдсөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэж эхэлснээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилж байгаа. Коронавирусийн батлагдсан тохиолдлыг эхний үед вирусийн эсрэг эмчилгээ хийж байна. . Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 60-70 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр илэрч байсан. Голомтын эхний батлагдсан тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлж, эмчилж байгаа.

-Шинжилгээ өгөхгүй байгаа иргэдийн хувьд ямар газраар зорчсон иргэд вэ?

-Халдварын батлагдсан тохиолдлын зам мөрийн хувьд түрүүчийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 24 цагийн хугацаанд олж аваад тусгаарлаж байгаа. Тэгэхээр ойрын хавьтлаас халдвар илэрсэн. . Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын хувьд Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан бөгөөд тусгаарлан ажиглаж байх хугацаанд халдвар илэрсэн.

Өнөөдрийн байдлаар гадаадад оршин суугаа 90 гаруй иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн хувьд хөнгөн тусч, гэртээ тусгаарлагдан зөвлөгөө мэдээлэл авч эдгэрсэн.

Дархан-Уул аймгийн хувьд халдварыг бүрэн хумьсан гэж ойлгож болохгүй. Эхний хариу арга хэмжээ сайн байсан гэж ойлгож болно. Ингээд 14, 28 хоногт дахин халдвар илрэхгүй бол халдварыг хумьсан гэж олон улсад үздэг.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here