Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр/2020.11.21/ ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн шийдвэр гаргажээ. Учир нь ойрын хатуу хөл хорио тогтоосон энэ үед халдварын хавьтлуудыг тогтоож, харьцангуй хумьж чадсан гэж үзэж байгаа ажээ.
Тиймээс,
1-рт, Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажиллах зөвшөөрөлтэй 13 байгууллагын ажилчин, алба хаагчид болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хувийн машинаараа өглөө 06:00 цагаас орой 22:00 цаг хүртэл зорчих боломжтой боллоо.
2-рт, Нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00 цагаас орой 22:00 цаг хүртэл хэвийн үйлчлэхээр болж байна.
Ингэснээр нийтийн тээврээр 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн байна.
Мөн хүнсний хангамжийн 5000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж, дуусаад цагдаагийн байгууллагад QR кодыг бүртгэлийг өгсөн байна. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 10 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг ойрын хугацаанд хийхээр ажилаж байгаа ажээ.