Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг хаалаа

176
[Tweet “Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна.”]Энэ хүрээнд нэгдүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж ус зайлуулах шугам, хоолойн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Уг замыг хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор
-Зуслангийн зам,
-7 буудлаас 32-ын тойрог,
-Хайлаастын зам,
-Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд соёлтой, дураараа биш дүрмээрээ оролцохыг анхааруулж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here