Нийслэлийн туг мандуулах ёслол боллоо

184
[Tweet “БЗД-ийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Нийслэлийн туг мандуулах ёслол өнөөдөр боллоо.”] Уг арга хэмжээг нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагууд туг мандуулах ёслолын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлсэн юм.
Туг мандуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан 09 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн сүлд, тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмын дагуу зохион байгууллаа.
Мөн ажлын амжилт гаргасан албан тушаалтнуудыг шагнаж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Тулга, Батлан хамгаалах яамны Эх орны төлөө III хүндэт тэмдгээр албан хаагч Ч.Баттулга нарыг шагналаа.
Ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч хурандаа Н.Баярсайхан, тус ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцов.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here