БЗД-ийн Засаг даргын захирамжаар дүүргийн Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран “Бэлгийн замаар дамжих халдварын хавьтлыг бүрэн илрүүлье” аяныг эхлүүлээд байна.
Уг аяны гол зорилго нь бэлгийн замаар дамжих халдварын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлэг, өсвөр үе, залуучууд руу чиглэсэн илрүүлэг, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварыг бүрэн эмчлэх, олон нийтэд чиглэсэн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт өртөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж буй оновчтой санал, санаачлагыг дэмжих, замаар халдварын тархалтыг бууруулахад оршиж байгаа юм.
Хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан аянд хамрагдах боломжтой бөгөөд ирэх сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

















