3011 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод 11 шинэ тохиолдол бүртгэгджээ

196

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.

ЭМЯ-ны Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

11-р сарын 22-ноос хойш нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй, одоогоор халдвар авсан 20 хүн байна. Дорноговь аймагт халдвар нэмэгдээгүй 17 хэвээрээ, Орхон аймагт мөн нэмэгдээгүй 17 хэвээрээ, Говьсүмбэр аймагт мөн шинээр халдвар нэмэгдээгүй нэг хэвээрээ байна.

Харин Сэлэнгэ аймагт 98 тохиолдол бүртгэгдсэн. Тандалт, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

[Tweet “Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол нэмэгдсэн.”]Эдгээр нь халдвартай хүмүүсийн хавьтлууд дундаас илэрсэн байна. Гурав нь хоёр дахь удаагийн шинжилгээнээс бусад нь 20,21-нд илэрсэн халдварын ойрын хавьтлаас илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 883 хүнийг тусгаарлан ажиглаж байгаагаас 39 нь гурав дахь, 68 нь хоёр дахь шинжилгээндээ орсон. Эдгээрээс халдвар илрээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тоотой нийлээд нийт халдварын тоо 640 болсон. Харин дотоод дахь халдвар голомтлон гарч буй таван аймаг, Улаанбаатар хот дахь хоёр голомтоос нийт 204 тохиолдол бүртгэгдэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here