Улсын хэмжээнд 40 мянга гаруй албан тушаалтан хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ/ХАСХОМ/ өгөх ёстойгоос 282 нь төрийн өндөр албан тушаалтан, УИХ, Засгийн газрын гишүүд юм. тэгвэл энэ удаад бид төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын хөрөнгө орлого хэрхэн өөрчлөгдсөнийг онцлон хүргэж байна. Энэ удаад Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө, орлоготой танилц.
Ерөнхийлөгч Х.Баттулга харилцах дансандаа 0 төгрөгтэй бөгөөд ганцхан L-570 машинтай
Орлого: Монгол Усын ерөнхийлөгч Х.Баттулга жилийн 40,9 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Энэ нь өмнөх оноос/19,1 сая/ 21 саяар өссөн үзүүлэлт юм. Харин түүний гэр бүлийн орлого тогтмол 18 сая төгрөг.
Үл хөдлөх хөрөнгө: Ерөнхийлөгч Х.Баттулга 912 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшинтай гэж мэдүүлжээ.
Тээврийн хэрэгсэл: Харин 282 сая төгрөгөөр үнэлэгдэх Лексус 570 маркийн нэг л автомашинтай гэжээ. Уг нь түүнийг монголд цөөхөн байдаг “Хаммер лимузинг”, “Rolls Royce”-оос эхлээд тэрбумаар тоологдох машинуудтайг монголчууд мэднэ. Гэтэл эрхэм ерөнхийлөгч эдгээр үнэт төмөр хүлгүүдээ хэн нэгэнд зарав уу, бэлэглэв үү юутай ч ХАСХОМ дээрээ таван жилийн турш мэдүүлээгүй байх ажээ.
Хадагаламж, данс: Мөн тэрээр харилцах дансны картандаа нэг ч төгрөггүй гэжээ. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын амьдрал, ажил үйлчилгээгээ нэг ч төгрөггүй хэрхэн яуулдаг нь тодорхойгүй аж. Эсвэл дандаа бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг болж таарах нь. Харин дотоодын банкинд 39,6 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ХАСХОМ: