Цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

566

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.[Tweet “Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.”]Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд  5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here