Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр буюу 11-р сарын 24-нд улсын хэмжээнд 4176 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
[Tweet “Улаанбаатар хотод 3 шинэ тохиолдол илэрсэн.”]Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрч байна. Нэг нь бариа заслын үйл ажиллагаа явуулдаг айлаас, нэг нь найз нөхдийн хүрээнд орж, гарч байсан найз нөхдөөс илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хот дахь нийт халдварын тоо 63 боллоо.Улаанбаатар хотын халдварыг дүүргээр нь ангилбал: БГД-16, СХД-10, БЗД-17, СБД-11, ХУД-7, БНД-1 ЧД-1 халдвар тус тус бүртгэгдээд байна.
Сэлэнгэ аймагт 4 шинэ халдвар илэрсэн. Мөн хавьтлын хүрээнээс гарсан. Тус аймагт нийт 148 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Дархан-Уул аймагт мөн 2 халдвар шинээр бүртгэгдсэн. Ингээд Дархан-Уул аймагт нийт 22 хүн халдвартай болоод байна.
Мөн Орхон аймагт 4 шинээр илэрсэн. Нийт 20 хүн тус аймагт халдвартай болжээ.
Дорноговь аймагт -18
Говьсүмбэр-3 халдвартай иргэн байна.
Улаанбаатар хот дахь халдварыг Төмөр замын голомттой нийтэд нь тооцвол нийт 275 хүн халдвар аваад байна. Харин Монгол улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 712 болжээ.