Тухайлбал, Гушин их сургуулийн эмнэлэг, Лайн ап шүдний эмнэлэг, BGN нүдний эмнэлэг, Бусан их суругулийн эмнэлэг, She’s гоо сайхны мэс заслын эмнэлэг, Инжэ их сургуулийн Хэүндэ эмнэлэг, Good Gangan эмнэлэгүүд цахим уулзалтад оролцох юм байна.
Иргэд та бүхэн тухайн цахим уулзалтыг Livetvmn, TV9 Mongolia цахим хуудас болон бусад мэдээллийн сайт, цахим хуудсуудаар хүлээн авах боломжтой. Өөрт хэрэгтэй эмнэлгийн мэдээлэл, танилцуулгыг үзэх, сонсох боломжтой юм. Цахим уулзалт 11-р сарын 30-нд өглөөний 09:00 цагаас 12:00 цагийн хооронд болох юм.

















