Улаанбаатар хотод хөл хориог дахин 10 хоног сунгахаар боллоо

186

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдсан. Үргэлжлүүлээд Засгийн газар 17:00 цагаас хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар 12-р сарын 01-ээс хойш хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм. 

Албан бус мэдээллээр 12-р сарын 01-ээс эхлээд Улаанбаатар, Архангай, Сэлэнгэээс  бусад аймаг дахь Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, хатуу хөл хориог сулруулах товтой байгаа ажээ.

Харин Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт халдварын тархалт их, Архангай аймагт шинээр халдвар илэрсэн учир ийн үлдээж, хөл хориог үргэлжлүүлээр болжээ.
[Tweet “Энэ талаар дөнгөж сая НИТХ-ын цахим хуудаснаа хөл хориог дахин 10 хоногоор сунгахаар боллоо хэмээн мэдээлжээ.”]

Мөн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, үзвэр үйлчилгээг хориглож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийнболон хуулийн этгээдийн ажлыг тусгай гормид шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here