[Tweet “2020 он гарсаар 11 сарын дотор зам тээврийн ослоор 410 хүн нас баржээ. Түүний дотор 61 нь хүүхэд!”]
Улмаар энэ 11 сарын дотор зам тээврийн ослоос болж 2610 хүн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэн, 18 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.
[Tweet “Мөн энэ 11 сарын дотор 60229 ослын дуудлага Тэвэрийн цагдаагийн албанд иржээ.”]
Энэ бол жил бүр давтагддаг тоо. Зам тээврийн ослоор жил бүр ийм хэмжээний хүн нас барж, ийм хэмжээний осол, гэмтэл гардаг. Гэвч зам тээврийн ослыг бууруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас л аян, уриалга гарган ажиллаж байгаагаас өөрөөр ямар хөрөнгө оруулалт, ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна!!!